Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now
Одоогоос 31 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас энэ өдрийг /2024.05.03/ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тунхагласан байдаг. Энэхүү тунхаг нь улс орнуудад бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл олширч, цахим мэдээллийн чөлөөт урсгалыг хангах боломжийг бүрдүүлсэн юм.
Хэдийгээр Монгол Улс ардчилсан орон ч сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөний индексээр байр ухарсаар байгаа. Сүүлийн 8 жид 60-р байрнаас 109 хүртэл буюу 49 байраар ухарсан бөгөөд “асуудалтай” ангилалд багтаж байна.
Энэ удаад бид иргэдийн мэдэх эрхийг хангаж, хүний эрх, эрх чөлөөний манаанд тууштай зогсож ирсэн сэтгүүлчдийн өөрсдийнх нь эрх хэрхэн зөрчигдөж байдаг тухай судалгааны дүгнэлт, мэдээллийг хүргэж байна. Учир нь хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахын тулд хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын аюулгүй, бие даасан байдлыг хангах нь нэн чухал юм.
X